Messenger чатбот

Хуудсанд тань унтдаггүй борлуулагч

Энгийн автомат хариулт биш — таны бизнест тусгайлан бүтээсэн чатбот. Харилцагчийг алхам алхмаар захиалга руу хөтөлж, мэдээллийг тань өөрийн санд хадгалж, төлбөрийг чат дотроос нь QPay-ээр хүлээн авна. Бид өөрсдөө бүтээдэг тул ManyChat шиг гадны үйлчилгээнд сар бүр төлөх шаардлагагүй.

Багтах зүйлс

  • Олон шатлалт, салбарласан харилцааны урсгал (бүтээгдэхүүн → хэмжээ → тоо → хүргэлт)
  • Харилцагч, захиалгын мэдээллийг өөрийн мэдээллийн санд хадгалж, удирдлагын самбараас харах
  • Чат дотроос QPay нэхэмжлэх, QR-аар төлбөр авах
  • Захиалгын төлөв мэдээлэх, менежерт мэдэгдэл, хүн рүү шилжүүлэх
  • AI хариулт (сонголттой), монгол, англи хэл
  • Сар бүрийн subscription төлбөргүй — систем таных

Яагаад Focus Hub

Сарын төлбөргүй

Гадны чатбот платформд сар бүр доллараар төлөхгүй — нэг удаа бүтээгээд та өөрөө эзэмшинэ.

Таны бизнест тааруулсан

Бэлэн загвар биш: таны бүтээгдэхүүн, үнэ, захиалгын урсгалд тохируулж бүтээнэ.

Захиалга алдахгүй

Шөнө, амралтын өдөр ирсэн асуултад ч шууд хариулж, хүсэлтийг тань хадгална.

Түгээмэл асуултууд

Бусад үйлчилгээ

Төсөл төлөвлөж байна уу?

Юу хэрэгтэйгээ хэлээрэй — нэг ажлын өдрийн дотор төлөвлөгөө, үнийн саналын хамт хариу өгнө.